Хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр 2026 оны эхний хагас жилд даарх арга хэмжээг авч хэрэгжүүлэв. 

1. Тайлант хугацаанд албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, хэрэгжилтийг тогтмол ханган ажилласан.
Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, манлайлах болон удирдах чадамжийг дээшлүүлэх зорилгоор Удирдлагын академийн Тэргүүн түшмэлийн болон Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад 2 албан хаагчийг хамруулсан. Мөн албан хаагчдын хувь хүний хөгжил, ажлын бүтээмж, сэтгэл зүйн дархлааг бэхжүүлэх чиглэлээр бизнесийн удирдлага, сэтгэл зүйч Д.Цэцэнбилэгийг урьж “Амьдрах стратеги” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
Албан хаагчдын гадаад хэлний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Испани хэлний сургалтад хамруулах 4 албан хаагчийн нэрсийг холбогдох журмын дагуу Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн.
Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр газрын 34 албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж, ипотекийн зээлийн дэмжлэг болон түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлсэн. Түүнчлэн усны салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 21 сав газрын захиргааны 185 албан хаагч, Цаг уур, орчны шинжилгээний газрын усны харуулын 182 ажилтанд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ажлыг зохион байгуулсан.
Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдын сургалт, хөгжил, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилт тайлант хугацаанд 85 хувьд хүрч, төлөвлөсөн зорилтот түвшинг ханган ажилласан.

2. 2026 оны эхний хагас жилийн байдлаар тус газрын төрийн захиргааны 15, төрийн үйлчилгээний 13, нийт 28 албан хаагчийн хувь хүний мэдээлэл, боловсрол, мэргэжил, мэргэшил, ажлын туршлага, шагнал урамшуулал, томилгоо, чөлөөлөлт болон шилжилт хөдөлгөөний мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын системд тухай бүр шинэчлэн оруулж, баталгаажуулсан. Ингэснээр хүний нөөцийн мэдээллийн бүрдүүлэлт 100 хувь хангагдсан.
Тайлант хугацаанд нийт 9 албан хаагчийн томилгоо, шилжилт хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэснээс 1 албан хаагчийг шинээр томилж, 8 албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу албан тушаалд шилжүүлэн томилсон. Мөн 5 албан хаагчийг албан тушаалаас чөлөөлснөөс 3 нь өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж, 1 нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон, 1 нь урт хугацааны чөлөө авсан байна.

3. Байгууллагын төсөвт албан хаагчдын үр дүнгийн урамшууллыг тусгаж батлуулсан. Албан хаагчдын 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээг 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хийж "Маш сайн" болон "Хэвийн" үнэлэгдсэн албан хаагчдыг урамшуулсан. 

4. Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хүрээнд 2026 оны эхний хагас жилд Удирдлагын академийн Тэргүүн түшмэлийн мэргэжүүлэх багц сургалтад Газрын дарга З.Батбаяр болон ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ нар хамрагдсан болно. 

5. Албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажилласан.
Энэ хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Интернэйшнл Медикал Сентер” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, багц шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан. 

6. Албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг боловсруулж, 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар батлуулан мөрдөж эхэлсэн.
Батлагдсан журмын хэрэгжилтийг хангах хүрээнд нийт албан хаагчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг танилцуулж, ажлын байран дахь аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.
Мөн Онцгой байдлын ерөнхий газарт хүсэлт хүргүүлсний дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын байранд сургалт зохион байгуулж, албан хаагчдын гамшиг, ослын үеийн бэлэн байдал, мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн.
Ингэснээр байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод зохицуулалтыг бүрдүүлж, албан хаагчдын аюулгүй ажиллах орчин, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг сайжруулах чиглэлээр төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан.

7. 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нийт албан хаагчдад Усны газрын 2025 оны Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний үр дүнг танилцуулсан. Тус үнэлгээгээр Усны газар нийт 10 онооноос 6.7 оноо авч үнэлэгдсэн бөгөөд оноонд хамгийн их нөлөөлсөн үзүүлэлт нь “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгдэн, авах боломжит 4 онооноос 1.7 оноо авсан байна. Иймд ёс зүйн асуудлаар албан хаагчдын оролцоо, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор байгууллагын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд улирал бүр нэг хэлтэс ёс зүй, соён гэгээрүүлэх чиглэлийн арга хэмжээ зохион байгуулахаар тусган хэрэгжүүлж байна.
Мөн Ёс зүйн хорооноос эмхэтгэн гаргасан “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн эмхэтгэл”-ийг нийт албан хаагчдад танилцуулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ашиглах, түүнчлэн хэлтсүүдээс зохион байгуулах сургалт, мэдээлэл, соён гэгээрүүлэх арга хэмжээнд ашиглах талаар зөвлөмж хүргүүлсэн.

8. Албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр байгууллагын хэмжээнд дараах арга хэмжээг зохион байгууллаа.
Усны газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/3 дугаартай албан бичгээр Ёс зүйн дэд хорооны 2025 оны ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт, тайланг нийт албан хаагчдад цахим системээр хүргүүлж, үнэлгээний үр дүнг танилцуулсан.
2026 оны 01 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээ"-г батлагдсан аргачлалын дагуу хийж танилцуулсан.
Мөн албан хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, стресс, бухимдлаас урьдчилан сэргийлэх, түүнийг зөв удирдах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сэтгэл зүйч Д.Цэцэнбилэгийг урьж, “Амьдрах стратеги” сэдэвт сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан.

9. Авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёс, ил тод байдлыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд Усны чанар, шинжидлгээнгий хэлтсээс нэгжийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж 2026 оны нэгдүгээр улиралд авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмжийг байгууллагын цахим систем болон цахим хуудсаар дамжуулан албан хаагчид болон олон нийтэд 2 удаа түгээн сурталчилсан.
Усны нөөцийн менежмент, төлөвлөлтийн хэлтсээс нэгжийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Алтайн Өвөр говийн сав газрын захиргааны дарга, мэргэжилтнүүдэд зориулан авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, мэргэжил, арга зүйн зөвлөгөө хүргэсэн байна. 

 

 

Мэдээлэл хариуцагч: Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ (Утас: 265586)

© 2026 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. УСНЫ ГАЗАР