Усны чанар, шинжилгээний хэлтэс:
Газрын доорх усны нөөц, чанарын хяналт шинжилгээ, гадаргын болон газрын доорх усны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ хийх, усны бохирдлыг бууруулах, ус бохирдуулсны төлбөрийн тухай тухай хуулийг хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах замаар усны нөөцийг хомстож, бохирдохоос сэргийлэх.
Хэлтсийн үйл ажиллагаа:
- Хаягдал усны хэмжээ, төлбөр, хууль дүрэм журам, стандартын хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах
- Усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, хяналт шинжилгээ шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах, усны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулах, нэгтгэн тайлагнах
- Усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих, нэгтгэн тайлагнах
- Улсын усны хяналтын төв лабораторийн тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлж, усны бохирдлыг бууруулах суурь мэдээллийг бүрдүүлэх, хяналт шинжилгээ хийх








